2016-11-07
Эмийн санд тавигдах шаардлага
2016-11-06
ЭМ , ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
 
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 5 дугаар сарын 27-ны өдөрУлаанбаатар хот

ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт эм, биобэлдмэл, оношлуур /цаашид “эм” гэх/, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж

2.1.Эм, эмнэлгийн хэрэгслийн т...

2016-11-06
Монголын Эм Зүйн мэргэжилтний ёс зүйн Алтан Дүрэм

Монголын Эм Зүйн мэргэжилтний ёс зүйн Алтан Дүрэм 

Нэг. Нийтлэг Үндэслэл 

1.1. Энэхүү ёс зүйн Алтан дүрэм -ийг хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл ажиллагаанд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бүх мэргэжилтэн дагаж мөрдөнө.

1.2. Энэхүү Алтан дүрмээр-ээр тогтоосон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль Эрүүл мэндийн тухай эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж холбогдох эрх зүйн баримт бичгүүдээр тодорхойлогдоно. 

Хоёр. Эм зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, эм зүйн тусламж үзүүлэх 

2.1. Эм зүйн мэргэжилт...

2016-11-03
ЭЗШУИС-ийн сургалтын хөтөлбөр

Сургалтын чиглэлүүд:

Бакалавр:

Эм зүйч-5 жил, Эмийн Үйлдвэрийн Инженер Технологич-/3+2/ жил, Уламжлалт Анагаах Ухааны Их Эмч-6 жил

Төгсөлтийн дараах сургалт:

1.    Магистр: Эм Зүй, Уламжлалт Анагаах Ухаан – 2 жил

2.    Доктор: Эм Зүй 4 жил

       Богино болон урт хугацааны мэргэшүүлэх сургалт:

1.      Клиник эм зүй /5 сараас 1 жил/

2.      Эм Зүйн Удирдлага зохион байгуулалт /4-6 сар/

3.      Богино хугацааны багц цагийн сургалт

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуульд хийгдэж буй судалгааны ажлын чиглэлүүд:

Фармакологи: Чихрийн шижингийн эсрэг эмийн судалгааХодооны шархлааны эсрэ...
2016-11-03
ЭМ ЗҮЙЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ

Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны

32 дугаар тушаалын хавсралт

 

ЭМ ЗҮЙЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ, ХЭМЖЭЭ ЭРХ, ҮҮРЭГ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн журам нь эм зүйн мэргэжлийн онцлогоос шалтгаалан мөрдөгдөх ёс суртахууны үнэт зүйл, ёс зүйн зарчим дээр тулгуурлана.

1.2.Энэхүү журам нь Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон  хувийн  ашиг  сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мөрдөгдөнө.

1.3.Эрүүл мэндийн байгууллага нь эм зүйч, эм найруулагчийн...

2016-11-01
эм зүйчийн андгай тангараг
Эм зүйч би эмийн мэргэжилтний баримтлах зарчим үүрэг хариуцлагыг ухамсарлан хүн амын эрүүл мэндийн төлөө үйлчилэхээ андгайлж байна Би хүнлэг чанарыг эрхэмлэж хүн төрөлхтний сайн сайхны төлөө хамгийн өндөр стандартыг удирдлага болгож ажиллана Би өдөр тутмын үйл ажиллагаандаа хүн амын сайн сайхан эрүүл мэндийг дэмжиж ажиллахын тулд өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчилна Би хэрэглэгчдэд үзүүлж байгаа бүхий л үйлчилгээндээ өөрийн ашиг сонирхол хувийн бусад асуудлаа тунгаан хэрэгцээг нь тогтоож байна Би үйлчилгээндээ шударга адил тэгш байдлыг дээдлэн үйлчлүүлэгчийн нас хүйс арьс өнгө яс үндэс ш...