1. Эмчид хандалгүйгээр эм өгөх Хүүхдүүд эмний амтанд дургүй эсвэл муухай ааштай байгаагаас болж эм уухыг хүсдэггүй. Та ч ээж нь учир эм уух цагийг нь өнгөрүүлэхийг хүсэхгүй. Үүнээс болж түүнд хатуу ширүүн хандахад хүрдэг. Заримдаа хамрыг нь чимхэж байгаад амыг нь нээх эсвэл уйлсан ч огт тоолгүй эмийг нь өгөх хэрэгтэй гэж үздэг. Харин энэ үйлдэл тань хүүхдийг эмэнд дургүй болоход нөлөөлнө гэдгийг анхаараарай. Энэ нь та олон жилийн турш илүү их хүчилж албадан, залхаж, өөрийгөө ч түүнийг ч ядраахад хүргэнэ. Тиймээс хэрэв эмийн амтанд дургүйцэж байгаа бол эмчтэйгээ ярилцаад өөр эм өгч болно. Эм нь эвгүй амттай байсан ч уулгах шаардлагатай байгаа бол жимсний шүүстэй хольж өгч болох эсэхийг эмчээс асуугаарай. Үүнээс гадна хүүхэдтэйгээ эмний ашиг тусын талаар ярилцан, богинохон түүх ярьж өг. Түүний бие дэх өвчин үүсгэгч нянг эм хэрхэн устгаж, хөнөөдөг тухай хэтрүүлэн ярьж дүрсэлсэн ч болно. Ингэснээр эм уух нь маш тааламжтай тоглоом болж хувирах болно. |
эм зүйч мэргэжлийн талаарх мэдээ мэдээлэл